NEST төслийн хүрээнд үйлчлүүлэгчийнхээ үнэт эд хөрөнгийг хурдан хугацаанд бэлэн мөнгө болгох зорилготой “Үл хөдлөх хөрөнгө худалдан авах үйлчилгээ” – г бид та бүхэнд хүргэж байна. Энэхүү үйлчилгээ нь “Худалдах, худалдан авах гэрээ” хэзээ хийгдэх нь тодорхойгүй гэсэн таны санааг зовоосон асуудлыг бүрэн шийдэхийн зэрэгцээ байраа хурдан зарахыг хүсэж байгаа таны хүслийг гүйцээж, таны алтан цагийг үр дүнтэйгээр ашиглах давуу талтай.
Худалдан авах бодит байдал
Худалдан авах хүн олтол зарагдахгүй гэх “зуучлалын үйлчилгээ” – нээс ялгаатай нь манай компани худалдаж авах тул хурдан хугацаанд таны хөрөнгийг бэлэн мөнгө болгох боломжтой үйлчилгээ юм.
Хурдан шуурхай
Худалдах эзэнтэй бид үнэ болон төлөвлөгөөгөө тохирсон тохиолдолд шууд гэрээ хийх боломжтой.
Одоогийн байгаагаар нь хүлээн авах
Байрны эзэн таны ажлыг хөнгөвчлөх үүднээс одоогийн байгаагаар нь бид худалдан авах тул засвар хийх зэргээр та цаг мөнгөө илүү зүйлд зарцуулах шаардлагаггүй.
Борлуулалтыг
хялбаршуулах
Худалдан авах хэлэлцээр хийхдээ та зөвхөн манай компанитай харьцах тул олон хүнээр дамжих шаардлагагүй. Таны цаг завыг дэмий зүйлд зарцуулахгүй.