БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО

Бид үйлчлүүлэгчдээ сайхан амьдралын эхлэлд хөтлөнө.

БИДНИЙ ЗАРЧИМ

1. Үйлчлүүлэгчийг нэгдүгээрт тавьж, үргэлж инээмсэглэлээр угтсан үйлчилгээг үзүүлнэ.

2. Бид үйлчлүүлэгчдийнхээ алтан цагийг хэмнэн хурдан шуурхай үйлчилгээг үзүүлнэ.

3. Үйлчлүүлэгчдийнхээ төлөө жижиг зүйлд ч анхааран эелдэгээр ажиллах болно.

4. Чадахгүй зүйлийг ч чадах хүртлээ үйлчлүүлэгчдийнхээ төлөө чин сэтгэлээсээ хийх болно.

5. Өөртөө болон хамтран ажиллагчдынхаа чадварт итгэж хамтдаа өсөн дэвших болно.

6. Хамтран ажиллахын сайхныг мэдэрч, найрсаг үйлчилгээг хүргэнэ.

7. Нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхаж, хамтдаа шинэчлэгдэн хөгжинө.

БИДНИЙ АЛСЫН ХАРАА

Бид үйлчлүүлэгч бүрийнхээ сэтгэлд нь хүрч ажиллана.

Бид үйлчлүүлэгчиддээ шинэ боломжийг нээж өгнө.

Бид үйлчлүүлэгчидтэйгээ хамтдаа шинэ ертөнцийг бүтээнэ.

МАНАЙ КОМПАНИ

   “NEST” гэдэг энэхүү үгний утга нь шувууны үүр гэсэн утгатай бөгөөд мөчир мөчрөөр нь цуглуулж хийсэн шувууны үүрийг дүрслэх ба амьдрал баялаг тул дараагийн шинэ шатны давхцалыг билэгдсэн болно.

   “NEST” төсөл нь Улаанбаатар хот дахь үл хөдлөх хөрөнгийн нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлж буй хамгийн анхны төсөл бөгөөд үл хөдлөх хөрөнгөө зарах, худалдаж авах, түрээслүүлэх, түрээслэх гэж байгаа таньд бүх талаар зөвлөн ажиллах болно.

    Мөн түүнчлэн дотор засал, ашиглалт үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгөө үр дүнтэй ашиглах болон хөрөнгийн менежмент зэрэг “NEST” үл хөдлөх хөрөнгийн нэг цэгийн үйлчилгээнд бүгдийг даатгаснаар таны бүх асуудалыг бид шийдэх болно.

   “NEST” – н бид үйлчилгээгээрээ дамжуулан төрөл бүрийн мэдээ, мэдээлэлээр хангах, шинэ бүхэнтэй учруулах, амьдралын нэгэн шинэ үеийг бий болгох зорилгоор Монголдоо анхны хаана ч байхгүй цоо шинэ үл хөдлөх хөрөнгийн нэг цэгийн үйлчилгээг бодит болгохыг зорин ажиллаж болно. Энэ бол “NEST” – н төслийн багийнхан бидний цогц үйлчилгээ юм.

    Бид өргөн мэдлэг мэдээллээ бүрэн дүүрэн ашиглах замаар таны асуултанд хариу өгөх хамгийн оновчтой дотор заслын шийдэл болон зөвлөх үйлчилгээг зэргийг таньд хүргэх болно.